Н.БИЛГҮҮНМАНЛАЙ:ТӨРИЙНХӨӨ БАЯР НААДАМД ТАВ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ БАЙНА

Сэтгүүлч
2020 оны 8-р сарын 24 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн азарга айргийн дөрвөөр хурдалсан юм. Будан азаргыг 855 дугаартай, 13 настай уралдаанч Н.Билгүүнманлай унасан билээ. Жаалхүү миний хуучин танилуудын нэг. Өнгөрсөн жил хонгор нутгийн уяач Б.Баттөмөрийн хар морийг унаж айргийн дөрвөөр давхиулснаар анхны айргаа авахад нь бид танилцаж байлаа. Тэрээр Өлзийт хорооллын 59-р дунд сургуулийн долдугаар ангид орон. Морь унасаар долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Билгүүнээгийн хувьд төрийнхөө баяр наадамд тав дахь жилдээ оролцож байгаа нь энэ юм. Түүний хувьд энэ жил азарганаас гадна хязаалан, шүдлэн унах гэж байгаагаа сонирхуулсаар дараагийн

уралдаандаа яаравчиллаа.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.