​Тэнгэрийн хээр​

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 07 -нд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тэнгэрийн хэмээх хээр азарга АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан билээ. Даагандаа Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Н. Доноодойн нэр дээр түрүүлж байсан халтар азаргыг уншигчид эчнээ мэдэх бизээ. Н.Доноодойн хүү Д.Бизъяа П.Батсайханд санал болгосноор хээр азарга эзэн сольж, Тэнгэрийн хэмээн нэрлүүлэх болжээ.

УДАМ, УГШИЛ: 

Эцэг: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат А.Мэндээгийн халтар азарга

Эх: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн хүү Бадар-Ууганы зээрд гүү 


 АМЖИЛТЫН ТОВЧООН: 

  2016 онд даага:

-АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

2017 онд шүдлэн: 

 -АХ-ын 96 жилийн ойд дундуур 

 2018 онд хязаалан:

-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд түрүү

2019 онд соёолон:

-Говьсүмбэр аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүү

2020 онд хавчиг:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү


Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.