Уралдаанч Б.Лхагва-Очир: Түрүү магнай болчих юм сан гэж их хичээлээ

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга  аман хүзүүнд хурдалсан. Хээр азаргыг 4 дугаартай Баатарцогтын Лхагва-Очир хүү унаж уралдлаа. Ингээд уралдаанч хүүтэй цөөн хором ярилцсанаа хуваалцах байна. Тэрээр энэ жил 12 настай. БЗД-ийн 87-р сургуульд  сурдаг. Хоёр дахь жилдээ төрийнхөө баяр наадамд хурдан морь унаж оролцож байгаа гэнэ. 


Харин морь унаад найман жил болжээ. Өнгөрсөн жилийн тухайд улсад соёолон өнгөлж яваад үзүүр дээрээ суучихаж. Тиймдээ ч энэ удаад амжилтаа ахиулах гэсэн зорилго өөртөө тавиад гарч. Уг нь түрүү магнай болчих юм сан гэж их хичээлээ. Даанч барсангүй ээ. Дараа жил амжилтаа ахиулна даа гэж цовоо гэгч нь хариулчихаад морь бариачийн хамтаар цааш явлаа. Сэтгэл хүрсэн газар бие хүрдэг гэдэг дээ. Дараагийн удаад түрүүгийн байтай эргэн уулзахын ерөөлийг өргөе.


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна