Н.Батхуягийн Шөвгөр халзан

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 22 -нд

Төрийн зарлигт наадмаас таван айраг хүртээд буй Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуяг уяач өнөө жил Шөвгөр халзан азаргаа есөд хурдлуулсан. “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд Шагай хүрэн азаргаа тавлуулж, хээр халзан шүдлэн айргийн дөрөвт хурдлуулсан тэрээр Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд хүрэн азарга айргийн гуравт хурдлуулж байсныг морь сонирхогчид санаж буй биз ээ. Ингээд төрийн зарлигт наадамд хоёронтоо айрагдаад буй халзан азарганы удам угшлыг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Манлай уяач Б.Цэндбаатарын Тугал ухаа
Эх: Тод манлай уяач С.Ганхуягийн Станбул дуудлагатай Англи Кабердин азарганы төл хар гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдааны эрлийз бага ангилалд айргийн гурав
2017 онд шүдлэн:
Увс аймагт болсон Хан хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд айргийн гурав
2018 онд хязаалан:
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд 21
2019 онд соёолон:
Төв аймгийн Баянцогт сумын 90 жилийн ойд түрүү
2020 онд зургаатай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна