Түмэн эх хурдан халиун

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 22 -нд

Цаст Очирваань нутгийн хүү, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах сүүлийн хоёр жил дарааллан төрийн наадамд их насны морь түрүүлгэж байна. Уяачийн эрдэм, чадварын толь болсон аз өмийн үүд гэгддэг их насны морьдын уралдаанд унаган хүлгүүдээ түрүүлгэж, айрагдуулж буй Тод манлай Монголын хурдан морины түүхэнд хэд хэдэн шинэ амжилтыг тогтоогоод буйг морь сонирхогчид мэдэх биз ээ. Ингээд төрийн түмэн эх хурдан халиуныг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ: Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Гончигдоржийн адууны угшилтай хар азарга
Эх: Тод манлайн унаган зээрд гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:

Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
2017 онд шүдлэн:
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
2018 онд хязаалан:
Өнжсөн


2019 онд соёолон:
Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
Ламын гэгээний хурд, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 115.84.93.248

    Даваахүү тойруулга адуунаас ил далд төл авч байснаас БорнуурынГончигдорж 25%тай хонгор халзан үрээ авч, жаргалант 50% тай халиун гүү хураалгаж гарсан 3н хүрэн азарганы 1төл хар азаргыг АВСАН НЬ ЭНЭ ХАЛИУНЫ ЭЦЭГ ДЭЭШЭЭ ОРОС БУДДЁННЙ 10% ТАЙ Л АДУУ ДАА

    Reply
  • 202.126.89.3

    Аргагүй хурдан хүлэг дээ

    Reply