Уралдаанч Б.Батсүлд: Их насанд хоёр дахь аман хүзүүгээ авч байна

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Завхан аймгийн Мандал сумын харьяат Ц.Мөнхуягийн цавьдар аман хүзүүнд хурдалсан юм. Уг морийг 760 дугаартай, 12 настай уралдаанч хүү Буянтогтохын Батсүлд унаж хурдлуулсан нь энэ билээ. 


Дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байгаа түүний хувьд өнгөрсөн жил буюу Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар, мөн л аймгийн Алдарт уяач Ц.Мөнхуягийн Тод янзагыг их насанд аман хүзүүгээр давхиулж анхны айргаа хүртэж байсан туршлагатай уралдаанчдын нэг юм. 

П.Ундраа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.