Уралдаанч Б.Бат-Оргил: Ноднин соёолон, энэ жил их морь айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Жавхлантөгсийн хээр айргийн гурваар давхисан билээ. Хурдан хээрийг 885 дугаартай, 10 настай уралдаанч Б.Бат-Оргил хүү унасан юм. 

Тэрээр Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцана. Нэгдүгээр ангиасаа эхлэн морь унасан тэрээр өнгөрсөн жилийн улсын баяр наадамд Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр соёолонг айргийн дөрвөөр давхиулсан юм. Харин энэ удаад зургаан нас унахаар төлөвлөснөөс эхний насаа ийнхүү айрагдуулсан амжилтыг үзүүлээд байна. Биднийг ярилцсаны дараа тэрээр мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар соёолонг түрүү магнайд хурдлуулан наадамчин олныг баясгасан билээ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна