Дөлгөөн халтар

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 21 -нд

Хараа булааж, сэтгэл баясгах Хар азаргын нуруу, бодолд уяатай Бурхан буудай хайрхан. Дуу хуур, домог ярианд мөнхөрсөн энэ сайхан нутгаа эрхэмлэн дээдэлж явдаг хүлэг эрдэнийн абшигтай харчуул бий. Улсын Алдарт уяач Дэлгэрийн Туваанжав, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр, улсын цолонд ойрхон яваа Гантөмөрийн Чинзориг. 


Морь уях төрийн хэрэгт гурван үеэрээ оролцож, хүлэг эрдэнийнхээ хиймориор түмэн олноо цэнгүүлж яваа энэ бүлийнхэн өнөө жилийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэн аз өм дүүрэн наадлаа. Аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд Г.Чинзоригийн Дөлгөөн халтар хэмээх битүү үрээ магнайдаа тоосгүй түрүүлснийг морины хорхойтнууд санаж буй биз ээ. Төрийн наадмын түрүү хурдан халтарын удам, угшлыг лавшруулан судалваас: 

УДАМ, УГШИЛ: Тод манлай уяач Бандгаа хэмээх С.Ганхуягийн унаган адуу. 

Эцэг: Тойруулга ушилтай Өлгөр хэмээх хээр азарганы төл Өлгөр зээрд азарга 
Эх: Улсын наадамд хоёр айрагдсан П.Энхмөнхийн хар азарганы угшилтай Тод манлайн унаган алаг гүү. 


АМЖИЛТЫН ТОВЧООН: Орон нутгийн чанартай бага уралдаануудад хэд хэд айрагдсан.

2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.158

    битүү үрээ бишээ даага шүдлэн хязааландаа Завханд уягдаж уралдаж байсан үрээ! гоё бичсэн байна гэхдээ сайн судалж бүтэн бич!

    Reply
  • 202.55.188.85

    Hurdandaa dolgoon haltar Zawhanii ovs usiig uuj ossondoo ilvv ih amjilt gargaasai

    Reply