Дайчин халзан

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 26 -нд

Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очирын Дайчин халзан өнөө жил 10-т хурдаллаа.

УДАМ, УГШИЛ:

Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы унаган адуу.
Эцэг: Монгол Улсын Алдарт уяач Жамбалсүрэнгийн Соёмбо хүрэн азарганы төл, бүсийн наадамд хоёр түрүүлсэн хүрэн азарга.
Эх: Баярсайхан Алдартын унаган гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2013 онд шүдлэн:
Хулд сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, хэд хэдэн бага наадамд түрүүлсэн
2014 онд хязаалан:
Хулд сумын 90 жилийн ойд айргийн гурав
Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд айргийн гурав
Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд түрүү
2015 онд соёолон:
Дэлгэрхангай суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
“Говь шанхын хурд” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд хавчиг:
Өмнөговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү
2018 онд долоотой:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав
Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү
2019 онд наймтай:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо
Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүү
2020 онд есөн настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав

Б.Хастөр


6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.