Уралдаанч Н.Отгонболд: Хоёр дахь жилдээ соёолон айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 26 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан соёолон аман хүзүүндсэн. Уг соёолонг 17 дугаартай, 13 настай уралдаанч хүү Н.Отгонболд унаж хурдлуулсан юм. 

Хурдан морь унах болсоор есөн жилийн нүүрийг үзэж байгаа тэрээр түрүү жил соёолон гуравлуулсан амжилтаа ийнхүү ахиулсандаа баяртай байна гэнэ. Жил дарааллан улсын наадмаас айраг хүртээд буй тэр бас л миний хуучин найз нарын нэг. “Соёолон унах гоё шүү дээ. Адууны хувьд хамгийн иртэй, хурдтай нас гээд томчууд их ач холбогдол өгдөг юм байна. Өнгөрсөн жил соёолонгийн уралдаан үзэх гээд бариан дээр ямар их хүн байсан гэж санана. Соёолон айрагдуулсан гээд олон хүн баяр хүргэдэг. 


Энэ жил халдварт өвчин гарсан болохоор үзэгчгүй наадаж байгаа болохоор тиймхэн л юм аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Уралдаанаас бусад үед бол дэггүй нөхөр байгаа юм. Уралдаанч нөхөдтэйгөө ноцолдож, тэднийгээ цаашлуулаад инээдэм болно. Дуртай баяруудын нэг нь наадам, мөн авсан цалингаа хадгалдаг тухайгаа ярилцлагын цөөхөн минутанд яриад л авна лээ. “Энэ удаад наадам ингээд дуусч байгаа болохоор хичээл ортол их адуундаа очно доо. Адууны дэргэд байх гоё байдаг” гэнэ. 

П.Ундраа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна