Хотгойд хурдын цууриа хойшид дуурсах алдар

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 19 -нд

Хөвсгөл аймгийн “Хотгойдын хурд-IY” хангайн бүсийн хурдан морины уралдаан 2019 оны 07-р сарын 27-29 өдрүүдэд дэлгэр сайхан болж өнгөрсөн юм. Наадмын цуваанд нэгэн эрхэм тодоор бичигдэн “од” болон үлдэв.

  • Азарга айргийн дөрөв. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын хүрэн
  • Их нас айргийн дөрөв. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын хул
  • Соёолон аман хүзүү. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын сартай хүрэн
  • Хязаалан айргийн тав. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын хүрэн
  • Шүдлэн айргийн гурав. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын хүрэн
  • Даага айргийн тав. Монгол Улсын Алдарт Уяач Ч.Цэрэнбатын шарга даага хурдалжээ.

МУ-ын Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулагддаг хангайн бүсийн хурдан морины уралдаанд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат ийнхүү үнэмлэхүй амжилт үзүүлсэн нь “Хотгойдын хурд-IY”  уралдааны онцлог байлаа. Мөн тэрээр энэ жил Монголын шигшмэл хурдан морьдын “ИХ ХУРД” уралдааны хамгийн хурдан хүлэг шалгаруулах ангиллын уралдаанд хүрэн халзан азаргаа түрүүлгэж, хул азаргаа аман хүзүүнд хурдлуулж бас нэгэн шинэ амжилтыг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл аав хүү уяачдын хувьд 2019 он аз од гийсэн жил болж өнгөрлөө. Аавын олон хүүхдүүд аз одоо шалган байж, агтны манлай ажнай хүлгүүд хурд шандсаа сорин байдаг монгол наадмын уухайн дундаас үзүүлсэн энэхүү амжилт монголын хурдан морины уралдааны түүхэнд тодрон үлдэх амжилт бизээ. МУ-ын Тод манлай уяач Д.Онон нарын “од”-ууд л нэг наадмын таван насанд айраг хүртэж байсан юм билээ. Гэтэл хоймор нутгийн хийморилог Алдарт түүнийг давуулан биелүүлэв. Гайхалтай биш гэж үү.


Ч.Цэрэнбат Алдартын хурдан моринд эргэлт буцалтгүйгээр орсон түүхийг тодруулбал 2010 оноос үеэс л эхэлсэн болов уу даа.  Тэр жилийн сар шинийн үеэр Тосонцэнгэл сумын Ар сайр гэдэг газар болсон хаврын уралдаанд Рашаант сумын нэгэн уяачийн шагай шиг шарга соёолон үрээ их хурдан байж түрүүлсэн юм. “Түрүүлсэн шарга үрээг Мөрөнгийн “ноолуурын” Цэрэнбатаа гэдэг хүн аваад явлаа” гэсэн ярианаас л эхлэлтэй. Цэрэнбат Алдартын анхны хурд бол шагай шиг шарга соёолон байсан.  Шарга үрээ булган сүүлтэй байж араас нь авсан олон олон адуу хурдалсан юм.

2011 онд АХ-ын 90 жилийн ой, Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмын  хурдан хязаалангийн уралдаанд Шинэ-Идэр сумын уугуул уяач Ч.Цэрэнбатын цоохор үрээ түрүү магнайд хурдалсан. “Бар цоохор” зүстэй адуу дараа жил нь буюу 2012 онд дахин аймагтаа түрүүлж давхар уяагаараа тэртээ Алтайн бэлд шандас сорьж баруун бүсийн хурдан морины уралдаанд айргийн дөрөвт хурдалж анхны том наадмын өм нээсэн байдаг.

Эндээс л аав хүү хоёрт сайн адуугаар сайн уралдаж болох юм байна гэсэн итгэл төрж илүү хурдан адуунд чамгүй үнэ харамгүй хаях болсон бизээ. Үүний баталгаа нь Архангайн 90 жилийн ой хангайн бүсийн уралдаанд хязаалан хээр үрээ түрүүлж, соёолон буурал халзан үрээ аман хүзүүнд хурдалсан юм. Хязаалангийн уралдаанд түрүүлсэн хээр үрээ бол Баянхонгорын даншигт шүдлэндээ түрүүлж, Архангайд ахин түрүүлж цолоо батлаад хожмоо их морь болсоны дараа Алтайн даншигт ахин айрагдаж “Даншиг хээр” нэртэй болсон хурд нь юм.


Алтайн бэл Баян-Өлгийн хурдаас айраг хүртсэн аав хүү хоёрын амжилт  Архангайн ойгоор өртөөлж Алтай хотод болсон баруун бүсийн уралдаанд их нас, даага айрагдуулж, эрлийз дунд насанд хүрэн халзан үрээгээ түрүүлгэв.  Дараагаар нь Хөвсгөлийн “Дэлтэй Цэнхэрийн хурд”-ад Сүхбаатар аймгийн Онгон сумын Я.Түвшинбаярын унаган хүрэн халзан азаргаа түрүүлгэсэн.Тэр зундаа Сэлэнгийн хойд бүсэд бор азарга, хүрэн халзан шүдлэн айрагдуулаад, эрлийз дээд болон дунд насны түрүү хүртлээ.

Эдгээр амжилтаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат “МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ” хэмээх эрхэм цолыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс гардан авч хоймор нутгийн алдарт уяач цолтны тоог нэгээр нэмсэн байдаг. Харин өнгөрсөн жил буюу 2019 оны Хотгойдын хурд-IY  наадмын гоц амжилтаараа морьтны цолоо нэмж МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ  цолны болзлыг биелүүлсэн нь Хөвсгөлийн морьтнуудын бахархал болж байна.


Шинэхэн  ТОД-ын ЭРХЭМ хурднуудын заримаас удам угшлыг сийрүүлбэл:

  • ИХ ХУРД-ын түрүү, Дэлтэй Цэнхэрийн түрүү, Алтайн хурдын түрүү хүрэн халзан азарга бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Ядамын Түвшинбаяр гэж залуугийн унаган адуу, шарга гүүний унага Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын англи азарганы төл.
  • Өлгий, Архангай даншигийн түрүү Сүхбаатар аймгийн унаган “Даншиг” хээр морь
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган адуу улс, бүсийн түрүү айрагтай хул азарга
  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган “Хотгойдын хурд”-ын айргийн дөрөв хул морь
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Ванчинбазарын унаган Суман хүрэн гурван бүсийн наадамд айрагдсан  гээд цуваа үргэлжлэх бөгөөд өнгөрсөн жилийн наадмаас уяачийн өөрийн унаган хурдууд тоосоо өргөж айраг түрүүнд цоллуулаад эхэлсэн байна лээ.

Чулуунбатын Цэрэнбат хэмээх эрхэм хөдөө өсч,  хөдөлмөрч, малч аавынхаа хамтаар мал бэлтгэн тууварлахаас гараагаа эхэлсэн, ажил хөдөлмөрийн үр шимийг мэдэрч, хөдөө аж ахуйн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх ажил үйлсэд хүч үзэн амжилттай яваа нэгэн. Тэрээр морь уяж уралдуулахаас гадна Хөвсгөл аймагт зохиогдсон Засгийн Газрын Тогтоолтой Хангайн бүсийн хурдан морины 5 том уралдаан\Хотгойдын хурд-I,II,III,IY,  Дэлтэй Цэнхэрийн Хурд-2017\-уудад  ТОП ивээн тэтгэгчээр оролцож 50 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна.


Түүнчлэн аймгийнхаа Морин Спорт Уяачдын холбооны аймгийн бүсийн хурдан морины уралдаануудыг байнга ивээн тэтгэж ирсэн, хурдан морины уралдааныг орон нутагтаа хөгжүүлэх, түүнийг тойрсон өв соёлыг дэмжин хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн хурдан морины уралдааны “зүтгэлтэн” хүн юм.

Манайхан ярьдаг даа “гарын бэлээс сэтгэлийн бэл” гэдэгчлэн хурдан моринд зориулж чаддаг, бусдыгаа мөн дэмжиж  чаддаг хүний  л хийх үйл хэрэг. Тарьсан сайн үйлийнхээ үр шимийг нь хүртэж яваа тийм эр хүн юм даа. Хотгойдын наадмыг ивээн тэтгэж ирсэн нь Хотгойдын хурдын гайхам амжилтыг бүтээхэд буяны үр нь болсон байна гэдгийг хэн бүхэн ойлгож ухаарч ерөөж байх шиг байна лээ.  Шинэхэн ТОД МАНЛАЙ УЯАЧ-ийн цаашдын олон олон наадмуудад уясан хүлэг бүхэн АЖНАЙ-гаар цоллуулж уралдаанч сэргэлэн багачууд нь улам золбоолог байхын ерөөл өргөе.


Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын МУАУ Ч.Цэрэнбатын амжилтын товчоо.\2019 онд МУ-ын Тод Манлай Уяачийн болзол хангасан.\

Морины зүс

Нас

Хаана

Хэдэн онд

Байр

1

Хээр

Шүдлэн

Баян-Өлгий аймаг, Баруун бүсийн хурдан морины уралдаан

2012

Түрүү

2

Цоохор

Соёолон

Баян-Өлгий аймаг, Баруун бүсийн хурдан морины уралдаан

2012

Айргийн 4

3

Хээр

Хязаалан

Архангай аймгийн 90 жил, Хангайн бүс

2013

Түрүү

4

Буурал

Соёолон

Архангай аймгийн 90 жил, Хангайн бүс

2013

Аман хүзүү

5

Хээр 

Шүдлэн

Архангай аймгийн 90 жил, Хангайн бүс

2013

Айргийн 5

6

Хээр

Их нас

Говь-Алтай аймаг, Баруун бүсийн наадам

2016

Айргийн 5

7

Хүрэн халзан

Эрлийз дунд нас

Говь-Алтай аймаг, Баруун бүсийн наадам

2016

Түрүү

8

Хүрэн халзан

Даага

Говь-Алтай аймаг, Баруун бүсийн наадам

2016

Аман хүзүү

9

Хүрэн халзан

Азарга

Хөвсгөл аймаг хаврын бүс, Дэлтэй Цэнхэрийн хурд-2017

2017

Түрүү

10

Хүрэн халзан

Эрлийз дээд нас

Сэлэнгэ аймаг Хойд бүс

2017

Түрүү

11

Бор

Азарга

Сэлэнгэ аймаг, Хойд бүс

2017

Айргийн 4

12

Хул

Эрлийз дунд нас

Сэлэнгэ аймаг, Хойд бүс

2017

Түрүү

13

Хүрэн халзан

Шүдлэн

Сэлэнгэ аймаг, Хойд бүс

2017

Аман хүзүү

14

Хул

Эрлийз дээд нас

Улсын баяр наадам

2018

Айраг

15

Хүрэн

Шүдлэн

Эрдэнэт Хангайн бүсийн уралдаан

2018

Айргийн 4

16

Хул азарга

Эрлийз дээд нас

Эрдэнэт. Хангайн бүсийн уралдаан

2018

Айраг

17

Хул

Эрлийз дээд нас

Улсын баяр наадам

2019

Аман хүзүү

18

Хүрэн халзан

Шигшмэл хурд-8  хамгийн хурдан хүлэг

Шигшмэл морьдийн Их Хурд-8 уралдааны хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан

2019

Түрүү

19

Хул

Аман хүзүү

20

Хүрэн азарга

Азарга

Хотгойдын Хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Айргийн 4

21

Хул морь

Их нас

Хотгойдын Хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Айргийн 4

22

Хүрэн халзан

Соёолон

Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Аман хүзүү

23

Хүрэн

Хязаалан

Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Айргийн 5

24

Хүрэн халзан

Шүдлэн

Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Айргийн 5

25

Шарга

Даага

Хотгойдын Хурд-4 Хангайн бүсийн уралдаан

2019

Айргийн 4

26

Нийт

Улс, бүсийн наадмаас 7 түрүү, 18 айраг хүртсэн.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.