Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 07 -нд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын нэртэй хүлгүүд өнгөрсөн жилээс эхлэн хурдалж, улс бүсийн уралдаануудаас олон айраг, түрүү хүртээд буй. Эзэн уяачаа улсын цолонд хүргэсэн эрэмгий хурдан хүлгүүдийнх нь нэг хүрэн соёолон өнөө жил төрийнхөө их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан. Энэхүү хурдан хүлгийн удам, угшлыг хөөн лавлаваас:


УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу.

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Гончигдоржийн адууны угшилтай Тогоо хэмээх хар азарга 

Эх: Тод манлай уяач Т.Галбадрахын Америк бор азарганы төл бор гүү 


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10 гаргаж давхисан
Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2019 онд шүдлэн:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10 гаргаж давхисан 
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү 
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү 


Б.Хастөр


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 84.247.50.134

    аав ээжийнхээ нутаг Завханы Эрдэнхайрханаар ууган хүү Ууганбаяр нь овоглож Удаах хүү Галбадрах нь өссөн нутаг Тосонцэнгэлээр овоглох нь зөв дөө ?

    Reply