Уралдаанч Э.Өнөмөнх: Анх удаа улсад уралдаад айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 21 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Улаанбаатар хотын СХД-ийн харьяат А.Лхагвын хүрэн шүдлэнг 686 дугаартай, 8 настай уралдаанч хүү Э.Өнөмөнх унаж аман хүзүүдүүлсэн юм. 

Бяцхан хүү Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Анх гурван настай морь унаж сурч, түүнээс хойш таван жил болжээ. Энэ хугацаанд аймаг, сум, овооны наадамд уралдаж байсан бол өнөө жил анх удаа улсад наадсан гэнэ. Тэгээд болоогүй, улсын наадмаас анхныхаа айргийг авсандаа бүр ч баяртай буйгаа хуваалцсан. Долдугаар сарын 11-нд их нас унаж 16-аар давхиулж, маргааш нь Төв аймагт даага дөрөвлүүлээд ирсэн Э.Өнөмөнх ийнхүү уралдаанчийн амжилтаа ахиуллаа. 

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.