Б.Батсүхийн унаган зээрд

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 23 -нд

Хурдан зээрд үрээгээ 2015 оны зүүн бүсийн уралдаанд айргийн тавд (дааганд нь), 2017 онд улсын баяр наадамд зургаа, Сэлэнгэ аймагт болон хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдлуулсан Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бавуугийн Батсүхийг морь сонирхогчид эчнээ таних биз ээ. Хэнтий аймагт болсон 2016 оны зүүн бүсийн уралдаанд зээрд шүдлэн айргийн гуравт, Сүхбаатар аймагт болсон 2018 оны зүүн бүсийн уралдаанд хонгор даага түрүүлгэсэн тэрээр удамт уяачдын нэг бөгөөд 2017 онд орон нутгийн ханасан цолонд хүрчээ. Эзэн уяачдаа төрийн наадмын анхны айргийг авчирсан зээрд шүдлэнг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ: Б.Батсүхийн унаган адуу. 

Эцэг: Дорнод аймгийн Матад сумын харьяат Гүнсэнгийн Ариунболдын хүрэн азарга.
Эх: Дорнод аймгийн Халхголын сумын харьяат Б.Батсүхийн унаган зээрд гүү. 


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
Хэнтий аймгийн Өлзийт сумын баяр наадамд түрүү
Дорнод аймгийн Чойбалсан суманд болсон даахь үргээлгийн мялаалга уралдаанд түрүү 
Дорнод аймгийн Баянтүмэн суманд болсон даахь үргээлгийн мялаалга уралдаанд түрүү
Дорнод аймгийн Матад сумын Шавалдай уулын тахилга наадамд түрүү 
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд айргийн гурав
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний баяр цэнгэл наадамд 59
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.