Уралдаанч С.Ариунбаяр: Том болоод адуучин болно оо

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 23 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Б.Батсүхийн зээрд шүдлэнг 570 дугаартай, 11 настай уралдаанч хүү С.Ариунбаяр унаж хурдлуулсан билээ. 

-Сайхан наадаж байна уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? 
-Сайхан наадаж байна аа. Намайг Ариунбаяр гэдэг. Би Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын 5б ангийн сурагч, 11 настай. 
-Хөдөөнөөс ирсэн байх нь ээ. 

-Тийм ээ. Би Өмнөдэлгэрт амьдардаг юм. Гэхдээ хотод ойр ойрхон ирнэ ээ. 
-Улсынхаа баяр наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ? 
-Долоо дахь жилдээ морь унаж байгаагаас сүүлийн хоёрт нь улсад ирж уралдлаа. Анхны жил ч учраа мэдэхгүй шахам уралдаж, хоосон буцсан. Энэ удаад харин анхны айргаа авлаа. Сайхан байна. Өнөөдөр чинь айрагт багтана гэдгээ гараанаас гарахдаа л мэдэж байсан. Хичээлээ мэдээд шалгалт өгөхөөр ямар байдаг билээ. Тэрэн шиг гэх юм уу. Итгэлтэй байлаа. Ер нь оролцож байгаа наадам бүртээ л айрагт багтахыг хүсдэг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна. 

-Том болоод адуучин болно оо. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна