Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол төрийн наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь энэ байх

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 24 -нд

-Аягандаа тольдогч алаг нүдэн Мөндөөхөө нуурын хүү төрийн наадмаас хишиг хүртжээ. Баяр хүргэе. 

-Баярлалаа. Цар тахлын үе хэдий ч монгол төрийн наадам ёс дэгийн дагуу сайхан боллоо.Төрийнхөө наадамд анх удаа морь айрагдуулж байна. Би дуулаагүй байж мэдэх ч миний мэдэхээр Цагаанхайрхан сумаас маань монгол төрийн наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь энэ байх. Дээхнэ үед Өндөрхайрхан, Цагаанхайрхан сум нэг, Ханхөхий уулын хошуу гэж байхад Пэрэнлэйн хээр, Цэнд-Аюушийн хүрэн халзан зэрэг их насны морь улсад түрүүлж, айрагдаж байсан гэдэг юм. 
-Нутгийн нэр дуурсгалаа хэмээн баяр хүргэгсэд олон байна уу? 
-Өө тэгэлгүй яахав. Хүмүүс их баярладаг юм байна. Олон хүн залгаж баяр хүргээд “Бид олон жил морь уялаа. Төрийн наадамд морь айрагдуулж чадсангүй. Гэтэл хойч үе, залгамж халаа болсон чи минь айрагдууллаа” хэмээн ихэд баярлаж байна. Түүнийг сонсох надад ч гэсэн таатай байна. 


-Олноо баярлуулсан хийморилог  уяач хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Хязаалан, шүдлэн насны морьдтой ирлээ. Шүдлэн айрагдаж, хязаалан үрээ 30 гаруйгаар давхилаа. Халзан үрээ маань наадмын өмнөх сунгаануудад хурдан байсан, дээр нь манай уяач Тамир “Энэ жил гайгүй давхих байх аа” гэсэн болохоор найдлага тээгээд горьдож л байлаа. Уяач хүн морио мэдэрдэг л юм байна. 
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Аз өм нь арвин байх болтугай.
-Ерөөлөөр болог.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна