Г.Адьяахүүгийн хул халзан

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 24 -нд

Алс баруун хязгаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын унаган хүү төрийнхөө наадмаас хишиг хүртэн түмэн олноо баясгав. Түүнийг Гүнчин-Ишийн Адъяахүү гэдэг. Өнөө жилээс өөрийн нэр дээр морь давхиулж буй шинэ залуу уяач. Харин өвөг эцэг Цогт-Очир нь олон адуутай, хүрэн, хар зүсмийн хурдан морьдоороо орон нутагтаа сайхан наадаж байсан хөдөөгийн хөх уяач. Түүнийг залгамжлан Ишдорж, Лувсанцэрэн нарын хөвгүүд нь морь уядаг гэнэ лээ. Ийнхүү дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хүүхэд насны хүслээ биелүүлэх уяачийн замд хөл тавьсан Г.Адъяахүүгийн аз өм гийж, хул халзан үрээ нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалжээ. Эзэн уяачдаа төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан халзан үрээний тухайд тодруулахад: 

УДАМ, УГШИЛ: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамирын унаган адуу.

Эцэг: У.Тамирын хүрэн азарга.
Эх: У.Тамирын хул гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
Төв аймгийн Сэргэлэн суманд болсон “Түмэн эх” уралдаанд аман хүзүү
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна