Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 24 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Г.Адьяахүүгийн хул халзан шүдлэнг 51 дугаартай, 11 настай уралдаанч хүү Н.Билгүүнманлай айргийн дөрвөөр хурдлуулсан юм. 

Жаал хүү хуучны танилуудын маань нэг. Өнгөрсөн жил хонгор нутгийн уяач Н.Баттөмөрийн их морийг айргийн дөрвөөр хурдлуулаад байхад нь “танилцаж” билээ. Тэгэхэд “Анх удаа улсад ирж уралдаад айраг авлаа” хэмээгээд цааш олныг үл нурших даруухан нэгэн ерөөс өөрчлөгдөөгүй аж. Энэ удаад ч “Хул шүдлэнгээ айрагдууллаа, баяртай байна” гэснээс өөр зүйлийг ярьсангүй. Уяачдаа хөтлүүлэн комиссын гэр рүү орсноор бидний яриа өндөрлөсөн юм. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна