Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа мандуулах болтугай

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 27 -нд

Мон Уран”-ы Наранхүү гэдэг нэрийг Монголд дуулаагүй хүн үгүй биз. Магад морь хар сонирхдог монгол гэсэн омгорхолтой зарим нь илүүтэй мэдэж танимхайрдаг ч байх. Тэр бол эрийн хугархай. Авъя гэсэндээ гар татдаггүй, өгье гэсэндээ сэтгэл хоргоддоггүй аавын хүү. Амгалан төрийн ажнай шарга хэмээх цуут хүлгийг тухайн үеийн ханасан үнэ өгч өөрийн болгосон хэдий ч өмчилж сүйд болоогүй. 


Монгол хээр гэгч мадаггүй хурдан хүлэгт хагас тэрбумыг хаячихаад аархаж сайрхаагүй л өнгөрсөн. Сайн хүлэг эзнээ эрдэг гэдэгчилэн халхын сайхан буянгууд Х.Наранхүүгийн өвөр ханцуйд өөрсдөө гүйж ирээд орсон нь ч цөөнгүй. Ийн шилмэл сайн хүлгүүдтэй учирч, шижигнэсэн арвин амжилт үзүүлсэн ч алдар цолны тухай ам ангайдаггүй “Мон Уран”-ы захирал өнөө жил ууган хүү Дөлгөөнийхөө нэр дээр уясан хүлгүүдэээ мордуулж шүтэн дээдлэх шүдлэн насанд айраг амсан цоллуулж зогсоно лээ. Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа мандуулах болтугай. 

Б.Хастөр

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.