Ц.Гончигсүрэнгийн хээр

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 02 -нд

2017 оны хавар Говь-Алтай аймагт болсон улсын бүсийн уралдаанд хээр морио айргийн дөрөвт хурдлуулан том наадмын өмнө нээсэн Ц.Гончигсүрэн өнгөрсөн жил “Алтай таван богд” баруун бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн. Харин өнөө жил төрийнхөө наадамд унаган үрээгээ айрагдуулж, улсын наадмын анхны айргаа уулаа. Эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэсэн хээр дааганы эцэг хээр азарга Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн (Н.Ганибалд өгсөн) адууных бол эх нь Тод манлай уяач О.Батбилэгийн хээр халзан гүү гэнэ лээ. 


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Н.Ганибалын Монгол хээр азарга
Эх: Тод манлай уяач О.Батбилэгийн хээр халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд даага:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.