Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 04 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага айргийн гурваар давхисан билээ. Бор даагыг 9 настай, 318 дугаартай уралдаанч Н.Билэгтсайхан ийнхүү хурдлуулсан юм. 

-Баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна уу? 
-Баярлалаа. Анхны айргаа авлаа. Бүгд гоё байна аа. Намайг Билэгтсайхан гэдэг. Би Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид орно. 


-Төрийнхөө баяр наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ? 
-Хоёр дахь жилдээ оролцож байна. Анхны жилээ улсад уралдаж байгаад ойччихсон. Тэгээд наадмын дараа Баян-Өлгийн бүсэд явж 11-ээр, Багахангайд 14-өөр ирсэн. 
-Морь унах гоё уу? 
-Гоё байлгүй яахав. Тэр тусмаа улсын баяр наадамд оролцох сайхан шүү дээ. Би маргааш ахиад хязаалан, шүдлэн унана. 
-Хичээл ном өндөр үү. Том болоод ямар мэргэжилтэй болох гэж байна. 
-Хичээл ном дажгүй шүү. Би том болоод эмч болно оо. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна