Г.Гансүхийн хул

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 06 -нд

Айраг, түрүү хүртэх өнөө маргаашийн амжилтаас илүүтэй адуугаа сайжруулах өнө холын бодолд хөтлөгдсөн эрхмүүд өдгөө хожиж, айраг, түрүүг алгаа дүүртэл түүж байна. Ийнхүү үржлийн зөв бодлого баримталж хурдлах чадвар өндөртэй адуу гарган авч чадсан уяачдын нэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзориг юм. Сүүлийн жилүүдэд түүний хүү Г.Ганбаяр, Г.Гансүх нар аавынхаа бий болгосон адуугаар амжилттай наадаж буй бөгөөд өнөө жил Г.Гансүхийнх нь хул даага айргийн дөрөвт хурдалсан билээ. Хурдан хулыг угшлыг лавлахад:


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн унаган хамар цагаан хул азарга. 
Эх: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн унаган хээр гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд даага:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна