МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бидний хувьд ч гэсэн үзэгчгүй наадам нэг тийм дутуу мэдрэмж төрүүлдэгийг анзаарлаа

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 06 -нд

-Баяр наадмын сэтгэгдэл хуваалцдаг утасны ээлжит дуудлагаа хийж байна. Өнөө жилийн баяр наадмын талаар ямар бодол, саналтай байгаа вэ?

-Байгаль цаг уур, орчны тухайд өөлөх зүйл байсангүй ээ. Нартай, хуртай сайхан зун боллоо. Харин баяр наадам цэнгэл гэдэг тухайд санаанд хүрсэнгүй. Яагаад гэхээр бид наадамчин олноо баярлуулж сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадсангүй. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Эхнийх нь мэдээж нөгөө айхтар өвчин. Олон улсад тархаж, цар тахал хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ковид өвчнөөс болоод монголчууд маань бөх, морь, сурын харваагаа дэргэдээс нь үзэж чадсангүй. Наадам бүрдүүлэгч бидний хувьд ч гэсэн үзэгчгүй наадам нэг тийм дутуу мэдрэмж төрүүлдэгийг анзаарлаа. Морь, хүүхэд эсэн мэнд барианд орох агшинд үзэгчид уухайлан дэмжих нь илүү их баяр хөөр төрүүлдэг юм байна. 
Баярлаж цэнгэж чадаагүй дараагийн шалтгаан бол уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн шударга бус байдал. Уг нь сэрвээний өндрийг харгалзан уралдуулна гэж байснаа гэнэтхэн үүлдэрлэг байдал харахаар болж, түүгээр нь далимдуулан олон уяачийн эрх ашгийг хохироолоо. Ер нь энэ эрлийз, монголоор ялгах тухай асуудал жил ирэх тусам хурцдаж ах, дүү хоёр хүртэл муудалцаж байна шүү дээ. Үүнийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Монгол наадам бол монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг.Тиймээс нэн даруй энэ асуудлыг шийдвэрлэхийг мянга мянган уяачдынхаа өмнөөс хүсч байна.


-Таныхаар шийдвэрлэх арга зам нь...
-Миний харж байгаагаар мэдэх чадах хүмүүст ажлыг нь хариуцуулах. Үндэсний  баяр наадмын сур харвааг сурын холбоо, бөхийн барилдааныг бөхийн холбоо хариуцдаг.Түүн шиг морин уралдааныг мэргэжлийн спортын холбоонд нь даалгачихвал иймэрхүү маргаан гарахгүй. 
-Энэ саналыг нэг бус хүн ярьдаг. Өнөө жилийн тухайд хэдэн насны морьтой  ирсэн бэ. Түүнээс хэд нь мордож, ямар амжилт үзүүлэв?
-Ерөнхийдөө нас насанд уясан. Айрагдчих болов уу гэснээ авчирч байгаа шүү дээ. Гэтэл ихэнхийг нь хасуулчихлаа. Ялангуяа манай уяаны морьдыг харж байгаад зориуд ялгасан юм шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Тод манлай уяач Ононгоор ахлуулсан “Түмний эх” галын морьдыг албаар хас гэсэн даалгавар авсан мэт хавтгайруулж хассанд маш их гомдолтой байгаа. Миний хувьд хул азарганаасаа гадна ганц хязаалан л мордуулсан. 


-Дараа жил иймэрхүү гомдол сонсохгүй наадам болоосой хэмээн туйлын их хүсч байгаа. Баяр наадмын сэтгэгдэл учраас хамгийн сайхан дурсамжаар өндөрлөе. 
-Миний хувьд мэдээ орсон цагаасаа хойш морь малтай холбогдсон. Хаана  л морь уралдана, аавыгаа дагаад очиж үздэг хүүхэд байлаа. Хамгийн тод дурсамжтай наадам гэвэл 1995 оны улсын баяр наадам. Тэр жил манай хүрэн шүдлэн гуравт давхиж анхны айргийг авчирч байсан юм. 
-Ийм бахдалт наадам олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.5

    Энэнд хүн бүхэн дургүй байх юмаа. Алтанбулаг сумд айлд таарсан юм. Шорон ярьсан нөхдүүд л архидаад танай нутагт миний гал хам тэр бга гээд л... Гараад явахад нь тэр айлынхан их л сэжиглэж бга бололтой байсандаа.

    Reply
  • 103.26.195.253

    Хөгийн эр дэ ховны хутгуур хүний муу үзнэ өөрсдийнхөн морийг сайн хасах хэрэгтэй

    Reply
  • 202.126.89.198

    Энэ 60 хүрч байж ухаан суух нөхрөө сайн аавуудад алдаа байдаг нь иймэрхүү Сэнгүмүүд л юм даа хэний охиныг тамалж явдаг бол доо

    Reply
  • 66.181.161.123

    manlai tsolii n huraachmaar pzda bnlee. hudlaa pid pad yrisan uhamsar taaruu bandintsar

    Reply
  • 203.91.115.50

    Шанага нь 5, шавхруу нь 3,Туузлаар гараагүй,гүүрээр гарсан,тугалыг нь хаагаагүй эхийг нь хаасан...гэдэг нэгэндээ таарсан балай нөхөр байна лээ... энэ Enkhmunkh.

    Reply
  • 66.181.177.73

    Ene balai sda shdee. Erj ni iimerxvv baix. Ex talaa tatsan baij magadgui.

    Reply
  • 202.179.21.243

    Чи ч дэ ичих нүүргүй нөхөр б,а лэ дэ!!!7-р их хурал дээр их өвчигнөсөн дө!Аавыг чинь ард түмэн мэднэ.миний аавын байгуулсан холбоо гээд л,хэн ч би,бид үүсгэн байгуулсан гэж яриагүй байхад шүү!би явлаа гээд гарсан,буцаад орж ирээд л хэрүүл хийгээд л,тавьтаргүй ухамсаргүй хэнээрхэл хийрхэлдээ дийлдсэн новш б,а лэ!Аавынхаа үүсгэн байгуулсан холбоог жирийн малчин уяачийн эсрэг ү,ажиллагаа явуулдаг холбоо болгоход чухал үүрэг гүйцэтгэж оролцсон до!гөлөг минь.чи ухаарахгүй л дэ!Хэрвээ аав чинь амьд байсан бол энэ холбоог хэнээрхэл хийрхэл автсан ,цол хэргэм алдар нэр шүтсэн новшнуудын холбоо болгохгүй байсан гэж боддог юм.Одоо аливаа наадамд жирийн малчин уяачид очиж уралдаж б,а уу?ухаан санаагаа цэгцлээд хар мал минь,удам судараа гутаасан хэнээт минь.Ихэнхи нь худлаа үнэн ярьсан хулгайч,лу

    Reply
  • 66.181.191.132

    uhsen ene bid 2n uyach gj yu baisiin tawitargv gulug bnle shd

    Reply