Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анхны айргийг хүртлээ

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 08 -нд

-Хонгор нутгийн түмний хийморийг өргөсөн танд баяр хүргэе. Сэтгэгдэл өндөр байна уу?

-Тэгэлгүй яахав. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд өөрийн унаган даагаа айргийн тавд хурдлуулсандаа маш их баяртай байгаа. Өмнө нь улсын бүсийн уралдаанаас таван айраг, түрүү хүртэж байсан. Энэ жил халзан даагаараа төрийн наадмын анхны айргийг хүртлээ. Баяртай байна. Түүнээс гадна төрж өссөн хонгор нутгаас минь төрийн наадмын хоёр айраг хүртсэнд баяртай байгаа. Хонгор нутгийн минь уяачид сэтгэл хангалуун сайхан наадацгаасан байх. 
-Эргэлзэхгүй байна. Ингэхэд та ямар бүсийн уралдаануудад морь айрагдуулж байсан билээ. 

-2015 онд “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд Ажнай халзан үрээгээ айргийн дөрвөөр давхиулсан. Тэр жил Булган аймагт болсон хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд халзан морь маань айргийн гуравт давхиж байлаа. 2017 оны баруун бүсийн уралдаанд шарга үрээ аман хүзүүнд хурдалж байсан бол 2018 оны “Дэлтэй цэнхэрийн хурд” бүсийн уралдаанд бор азарга айргийн гуравт хурдалсан. 


-Морь уяад удаж байна уу? 
-13 жил болж байна. Энэ жил даага, азарга хоёр мордуулсан. Азарга маань 35-аар давхилаа. 
-Баянхонгор аймагт болсон бүсийн уралдаануудад оролцож байсан уу?
-2019 оны бүсэд очсоон. Бор азарга маань зургаалж, шүдлэн үрээ есөөр давхиж, бас нэг үрээ 12-т орно лээ. 
-“Дорнын унага” галын гишүүн бил үү? 

-Тийм ээ. 2007 оноос хойш Дорнод аймгийн Матад сумын харьяат, Манлай уяач Бат-Очирын Цэндбаатартай хамтран морь уяж байгаад, өнгөрсөн жилээс адуугаа наашлуулж Баянжаргал дүүгээрээ уяулж байгаа. Манай адуу Матадад 10 гаруй жил нутагласан. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Б.Хастөр

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 139.5.218.207

    yriltslagach ghed ineedtei ym hiih yma baga angiin hvvhed l iim nowshiin ymnuud asuuh bhda arai uuruur yriltslaga hiih gd bga bol asuuulta onowchtoi des daraalaltai baimaar ym arai zolbin site yma 10jiliin gaigvi sain hvvhed awaad yriltslaga hiilge site ghed arail muu ym neg bol yriltslaga awj chadadgv bol zvgeer zurgaa pruul suguudaa s

    Reply
  • 192.82.71.127

    Dotor uuxuu bagsagaa zaluu davsagruu chin orson bna

    Reply
  • 202.126.90.76

    Улсын начин СэрОд уу

    Reply
  • 203.91.115.47

    Erdenetungalagiin nuhur bsan Ser-Od mun bzde ( buh)

    Reply
  • 66.181.161.16

    Ярилцлагын эхэнд аль аймгийн аль сумын хэн гэж хүнийг бичдэг байвал зүгээр юм. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй уншиж байж заримыг нь ойлгоно заримыг нь бүр ойлгох ч үгүй юм. Таавар таалгаж байгаа биш дээ ямар

    Reply