Б.Сэр-Одын шарга халзан

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 08 -нд

Хонгор нутгийн уяачид төрийн наадмаас гурван айраг хүртэн, уул, ус ураг төрлөө баясгав. Дааганы уралдаанд Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын начин Базаррагчаагийн Сэр-Одын шарга халзан үрээ айргийн тавд хурдалж, эзэн уяачдаа төрийн наадмын анхны айргийг авчирсан билээ. Нэгэн үе монгол наадмын торгон ногоон дэвжээг бяр тэнхээ, уран мэхээр гайхуулж явсан эрхэм өдгөө Хүйн долоон худгийг хөндийд хүлгийн хиймориор гайхуулж явна. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач С.Ганхуягийн адууны хүрэн халзан азарга 
Эх: Б.Сэр-Одын унаган хонгор гүү. Хонгор гүүний эцэг Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн МУ-ын Манлай уяач Б.Цэндбаатарын ухаа азарга. Харин эх нь МУ-ын Манлай уяач Ц.Доржсүрэнгийн хээр гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд даага:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Б.Хастөр



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.