“Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цуутай уяач Сэр-Одын Буяндэлгэр

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 11 -нд

1956 онд Дэлхийн залуучууд оюутны II их наадамд Онгон сумын малчид, хөдөлмөрчдөө төлөөлөн очсон сэргэлэн залуу бол Сэр-Одын Буяндэлгэр юм. Баргийн аавын хүүд тохиохгүй ховор завшааныг өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр олж авсан тэрээр 1936 онд айлын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 10 гаруйхан насандаа аав, ээжээсээ өнчирч хоцорсон тэрээр эгчийн ивээл дор өсөж өндийн, эрийн цээнд хүрээд нутгийн бүсгүй Чимэдлхамтай ханилан 10 сайхан хүүхдийн аав ижий болсон билээ. 


Багаас амьдралын хатуу хөтүүд нухлагдсан С.Буяндэлгэр “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүнээр элсэж, өөрт оногдсон мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар аймаг, сумын тэргүүний малчдын нэг болж, V, VI, VII таван жилийн гавшгайч, Засгийн газрын жуух бичиг, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан юм. Харин морь уях тухайд бага балчраас сонирхон дурлаж, насан эцэстлээ түмэн олноо цэнгүүлсээр явжээ. 

Амжилтын цуваа

Бидэнд олдсон бүрэн бус цуваагаар тэрээр:
1970 онд Онгон сумын баяр наадамд улаан морь айргийн гурав
1971 онд Онгон сумын баяр наадамд улаан морь айргийн гурав
1972 онд Онгон сумын баяр наадамд ухаа морь түрүү
1973 онд Онгон сумын баяр наадамд ухаа морь айргийн дөрөв 
1978 онд Онгон сумын баяр наадамд хээр морь айргийн дөрөв
1980 онд Онгон сумын баяр наадамд хээр хязаалан аман хүзүү
1984 онд Онгон сумын баяр наадамд ухаа даага айргийн гурав
1984 онд Онгон сумын баяр наадамд хээр даага айргийн тав
1985 онд Онгон сумын баяр наадамд хээр соёолон айргийн дөрөв
1988 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга айргийн дөрөв
1989 онд Онгон сумын баяр наадамд хар шүдлэн айргийн гурав
1989 онд Онгон сумын баяр наадамд хээр даага айргийн гурав
1990 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга айргийн тав 
1990 онд Онгон сумын баяр наадамд хээр соёолон айргийн тав 
1990 онд Онгон сумын баяр наадамд хар хязаалан айргийн дөрөв
1997 онд Онгон сумын баяр наадамд ухаа морь айргийн тав 


1997 онд Онгон сумын баяр наадамд хүрэн соёолон түрүү 
1997 онд Онгон сумын баяр наадамд ухаа соёолон айргийн гурав
1999 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга айргийн дөрөв
1999 онд Онгон сумын баяр наадамд ухаа морь аман хүзүү
2001 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга айргийн дөрөв 
2001 онд Онгон сумын баяр наадамд халтар шүдлэн айргийн дөрөв 
2001 онд Онгон сумын баяр наадамд хүрэн шүдлэн айргийн тав
2002 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга аман хүзүү
2002 онд Онгон сумын баяр наадамд ухаа морь айргийн гурав
2002 онд Онгон сумын баяр наадамд ухаа соёолон айргийн тав
2007 онд Онгон сумын баяр наадамд ухаа азарга айргийн тав 
2009 онд Онгон сумын баяр наадамд улаан морь айргийн тав 
2013 онд Онгон сумын баяр наадамд хүрэн соёолон айргийн дөрөвт тус, тус хурдлуулжээ.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.55.188.99

    Тиймээ миний өвөө. С ДАШГҮНЖИН С Баяндэлгэр С Сунайндавга миний буурлууд моринд дуртай хүмүүс байсан бунжаа минь шөнө төөрдөгүй. Хүн байсан юм Баяндэлгэр ахыгаа бунжаа гэдэг юм

    Reply