Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөөдөг нь учиртай юм билээ
Онгон сумын нэрийн хуудас болсон эрдэмт уяачдын нэг нь Их булаг 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ишийн Боргил юм. 1938 оны намар Эрээн хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр хувь заяанд хөтлөгдөн хүний ганц хүү болсон билээ. Бага залуугаас нэгдэл нийгмийн мал маллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Алтангадас одон, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ. Мөн түүний энгэрт ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одон зүүлттэй байх юм билээ. Онгон суманд нэг жигүүр болон хурдалж буй Дүйдэнгийн харын төл ухаа азаргаараа хурд тарьсан тэрээр бидэнтэй ийн хөөрөлдлөө.
-Үр хүүхдийн буян заяагаар тэтгэх гээч дээдийн буянтан олонтой нутаг юм. Таны ижий, аав тэдний нэг юм байна.
-Тийм шүү. Манай нутагт өргөмөл хүүхдүүд олон байдаг юм. Дээхнэ үеийн улс үр хүүхэдгүй нэгэндээ харамгүй өгдөг байсан юм билээ. Миний төрсөн аавыг Дамдин, ээжийг Бүдэн-Аваа гэдэг. Би 1938 оны намар тэр айлын дөрөв дэх хүүхэд болж төрөөд Байрын Иш гэдэг айлд өргөгдсөн юм билээ. Намайг хүн болгосон ижийг минь Дэчин гэдэг байсан. Өргөмөл талдаа бол би хүний ганц хүү.
-Хэдэн настай өргөгдөж байсан юм бэ?
-Мэдэхгүй ээ, өрөөсөн бойтгоо хаячихаад ирж байсан гэдэг юм. Тэгэхээр хариугүй л амьтан байгаа биз (инээв).Аав минь намайг 10 хэдтэй байх үеэс адуу мал цуглуулж, манайх өөрсдийн гэсэн адуутай болсон юм. Харин миний уяж хурдлуулсан адууны гол үндэс гэвэл Дүйдэнгийн харын угшилтай.
-Хар азарганы төлийг авахаас өмнө морь уяж байгаагүй юм уу?
-Уясаан, уясан. Аав минь ганц нэг адуу уядаг ч айхтар давхидаггүй байсан юм. Тэгээд би залган морь уяж, 1964 онд нэгдэл адууны буган даага дөрвөөр хурдлуулсан.
-Та нэгдлийн адуу малладаг байсан юм уу?
-Тийм. Бага залуудаа чөмгөө хугалаад цэрэгт явж чадаагүй юм. Нэгдлийн адуу, тэмээ, хонь маллаж байсан. Тэгээд нэгдлийн адуунаас буган даага уяж анх айрагдуулсан. Тэрний дараа 1968 онд шарга даага түрүүлгэсэн. Түрүүлэхдээ их хол оо, хөлсийг нь буулгаж байхад арын даага нь орж ирж байсан.
-Бас нэгдлийн даага юм уу?
-Үгүй ээ. Манай сумын Жамбалдоржийн шаргал азарганы төл. Ээж минь манай хүүхдэд өгч байсан юм. Дараа жил нь шүдлэн үрээ Дарьгангад очиж дөрвөөр давхисан.
-Хязааландаа яаж давхисан бэ?
-Хязаалан гавиагүй. Тэгээд хөл нь сулраад уяхаа байчихсан юм.
-1970 онд хоёр хүрэн үрээ оруулж байж. Энэ ямар удамтай адуунууд вэ?
-Түрүүлсэн хүрэн хязаалан нь Халзангийн адуу. Манай өргөж авсан ээжийн ах Гонгоодовчин гэж хүн хүүд маань даага өгсөн юм. Тэгээд шүдлэнд уяад, хязааланд нь түрүүлгэж байгаа нь тэр. Бас л хол түрүүлсэн. Тэгээд хойтон жил нь аймагт очиж уралдаад эндчихсэн юм. 1970 онд тавладаг хүрэн шүдлэн бол нэгдэл адууных. Дараа жил нь хязаалан үрээ аман хүзүүдсэн.
-1975 онд Дарьганга сумын баяр наадамд халзан морь гурваар давхиулж байж. Энэ ямар удамтай адуу вэ?
-Хойд талын л адуу гэсэн. Би Дүйдэн ахаас авсан. Тэр үед спартакиад гэж болдог байсан. Тэрэнд Нийгмийн хонгортой цуг уралдаад аман хүзүүдсэн юм билээ. Сайхан халзан морь Дарьгангын наахна болсон өвлийн уралдаанд түрүүлэхэд нь би авсан юм.
-Нийгмийн хонгортой уралдаж байсан адуу гэхээр нэлээд үнэтэй байсан байлгүй.
-Гайгүй ээ. Манай Дүйдэн ах чинь их сайхан хүн шүү дээ. Хүнд харамсах сэтгэлгүй өгдөг. Дүйдэн ахын ээж, миний төрсөн ээж хоёр төрсөн эгч дүүс юм билээ.
-Тэгвэл та хоёр үеэлүүд юм байна шүү дээ.
-Тэгж таарах байх. Дүйдэн ах суманд лав тав түрүүлсэн хурдан азаргатай. Би тэрнийх нь төл ухаа даагыг дүү Цэрэндоржоос нь авч байсан юм. Тэгээд л манай адуу чангарсан даа.
-Ухаа азарганы тань эх нь ямар гүү юм бэ?
-Шарга халзан гүү байсан. Далхаан Зундай гэж хүний саарал азарганых нь төл юм гэнэ лээ.
-Дааганд нь уралдуулсан юм уу?
-Жаахан юм байсан болохоор нь уяагүй. Шүдлэндээ аман хүзүүдсэн.
-1978 онд байх нь. Тэр жил та халтар шүдлэн түрүүлгэж, ухаа шүдлэн айрагдуулсан байна.
-Яг тийм. Ухаа нь хадуураад байсан юм.Тэгэхээр нь том хүүхэд тавиад явуулчихсан нэг хадуураад аман хүзүүдсэн. Дараа жил нь Дарьгангад очиж 20-иодоор давхиад, 1980 онд соёолондоо сумандаа тавласан. Хавчиг жилээ хачин хурдан байсан юм аа. Хоолыг нь багадуулснаас болоод зугтааж байгаад ойрхон ирээд сууж долоод орсон юм. Тэгээд долоотой азарга сумандаа түрүүлж, наймтай Дарьгангад түрүүлж ирээд аман хүзүүдчихсэн. Ер нь түүнээс хойш дахин түрүүлээгүй юм. Долоотой адууг өнжөөдөг гэдэг нь учиртай юм билээ.
-Хүнээр бол жил нь орж байгаа гэдэг юм билээ.
-Дарьгангад аман хүзүүдэхдээ их хол тасарсан шүү дээ. Ганцаараа хол тасраад Хоньчин дов руу ороод ирсэн. Түрүүлэх нь дээ гэж бодож байтал яг дадар дээр Шарав гэдэг хүний Тожин азарганд дайруулчихсан юм. Тэгээд түүнээс хойш дан түрүүлж, ирээд аман хүзүүддэг болчихсон. 1984, 1985 онуудад дарааллан аман хүзүүдсэн. Миний ухаа азарга чинь дөрөв аман хүзүүдсэн адуу шүү дээ.
-Морь уях гэдэг эмзэг нарийн ажил шүү. Та ухаа азаргандаа ямар удмын гүүнүүд хураалгасан бэ?
-Янз янзын л гүү хураалгасан даа. Хүний өөрийн олон гүү тавихад гарсан төл нь цөм хурдалдаг. Ажиглаад байхад охин төлийнх нь төлүүд илүү хурдлаад байх шиг. Миний ухаагийн удмаас Авилын хонгор, Болдоогийн бор, Ганболдын халиун зэрэг хурдан хүлгүүд гарсан. Ганболдын халиун бол их хурдан морь.
Ухаа азарга шүдлэндээ аман хүзүүдэхэд, халтар үрээ түрүүлсэн гэж ярьсан шүү дээ. Тэр халтар чинь ухаатай нэг эцэгтэй.
-Хар азарганы төл юм уу?
-Тийм. Би ухаан нь ахынхаа хар азарганд хээр гүү тавиад эр халтар унагатай болсон юм. Тэр шүдлэндээ сумандаа түрүүлээд, хязааландаа Дарьгангад очиж дөрөвлөсөн. Соёолондоо ахиад ухаагийнхаа өмнө орж дөрөвт баригдсан. Тэгээд би морь болгочихсон юм.
-Ухаа, халтар хоёрын аль нь илүүтэй эцгийгээ дуурайсан бэ?
-Дүйдэнгийн хар азарга чинь их ганган адуу шүү дээ. Тэр талаас нь харвал халтар нь их дуурайсан. Ухаа нь болохоор биеэр бага, их яргай махтай, зооных нь мах гөлийсөн адуу байсан. Азарганы дэл ургаад их урт болдог шүү дээ. Тэгэхэд ухаагийнх тэгэхгүй. Их шингэн дэлтэй. Сүүл ч тааруухан. Номхон гэж ухаан байхгүй, ер нь их дөлгөөн, хөдөлгөөн багатай адуу. Эмээллээд уяа тойроход дуртай дургүй л хөдөлнө. Танихгүй хүн бол энэ хурдан адуу мөн үү гээд гайхахаар. Тэгээд уралдахаараа хачин золбоо. Одоо бид гурав дахь үеийнх нь төлөөр наадаж байна.
-Та манай адууны эх тал нь Дагвын Жамбалдоржийн адууны угшилтай гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч.
-Тэр Жамбалдорж гэж хүн бас их хурдантай л даа. Шаргал, алаг азаргануудтай. Шаргал азарганых нь төл гүүнээс гарсан халиун морьд их хурдалсан. Би тэр шаргал азарганых нь төл байдас авч, ухаа азаргандаа хураалгаад хурдан алаг адуунуудтай болсон юм.
-Тэр шарга азарга энэ нутгийн адуу юу?
-Уулбаяны Өлзийтийн 13 шаргал азарганы нэг юм гэнэ лээ. Морь зөөдөг Дугаржав гэж хүн авчирсан гэдэг юм. Тэр хүний авчирсан адуу болгон энэ нутагт хурдалсан. Гүү болгоноос нь хурд гарсан.
-Хурд таньдаг хүн байж.
-Тийм.Тэр хүн Жамбалдоржийн адууг чангаруулж, би тэднийхээс байдас аваад мөн хурдтай болсон. Ийм л учиртай.
-Та адуу малын наймаа арилжаа хэр хийсэн бэ?
-Нэг их биш ээ. Ухаа азаргаа авахдаа сайхан залуу морин дээр 1000 төгрөг өгөөд авч байсан. Ер нь би наймаанд тааруу хүн.
-Ухаа азарганы удмын адуугаар наадаж буй залгамж халаа болсон уяачдаа танилцуулаач.
-Би зургаан хүүхэдтэй. Тэднээс хоёр нь морь уяж байна.Одооны уяа ондоо болчихоод хэлж зөвлөж ч чадахгүй юм. Залуу хүмүүс яваандаа сурах байлгүй дээ.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд бас баярлалаа.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.72.245.230
Saihan buural uyaach da. Tanidaa urt udaan nasalhiug hvsie.
Reply