​ Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азаргыг дуудлага худалдаагаар зарна

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 12 -нд

“Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” хандивын аяны хүрээнд Монгол Улсын Тод Манлай уяач А.Батсүхийн хандивласан хурдан удмын хонгор азарган үрээний дуудлага худалдааг зарлах гэж байна.

 Цахим дуудлага худалдааны монголын анхны сайт www.monox.mn - ээр 2021 оны 04 сарын 13ны 13:00 цагт нээгдэнэ. Морь сонирхогч та бүхэн хурдан удмын хонгор азарган үрээний дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл www.monox.mn вэб сайтад бүртгүүлээрэй.  

Дуудах анхны үнэ 10,000,000₮ ба үүний 10% буюу 1,000,000₮ -г /ямар ч банкны данснаас QPAY ашиглан/ дэнчин болгож илгээснээр та шууд дуудлага худалдаанд оролцон үнэ хаялцах боломжтой.


Хамгийн өндөр үнэ дуудсан оролцогч ялагч болно. Дуудлага худалдааны орлого энэхүү хандивын аянд зарцуулагдах юм.

Морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай </div> </div> <div class=

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.