ТОД МАГНАЙ ПОДКАСТ-35:СУМЫН АЛДАРТ УЯАЧ П.БАТТУЛГА

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 26 -нд

Морь уях их ухааны ажил. Тиймдээ ч олон жилийн туршлага чухал. Сайн уяачийг дагаж багаас суралцсан эрхмүүд илүүтэй амжилт үзүүлдгийг бид бэлхнээ мэднэ.

Гэхдээ уйгагүй хөдөлмөрлөж, хичээвэл насны бага, цусны шингэнд амжилт гаргах боломжтой. Гагцхүү туйлбартай байх л хэрэгтэй.
Шилдэг уяачаар тодорсон залуу уяачидтай уулзахдаа үүнийг тултал мэдэрдэг. "Тод магнай" подкастынхаа ээлжит зочноор 2020 оны чансаа өндөр уяачдын нэг Пүрэвсүрэнгийн Баттулгыг урилаа.
Морь сонирхогчдын дунд Жижгээ хэмээн алдаршсан тэрээр өөрийн амжилтын үндэс хийгээд хурдан хүлгүүдээ хэрхэн таньж авсан тухайгаа хуучилсан.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна