Очирваанийн уламжлалт уралдааны шилдгүүд

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 04 -нд

 

Хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаанууд үргэлжилсээр байна. Морьтон Монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” энэ удаа Очирваанийн усан луу жилийн шилдэг хүлгэд, уяачдыг танилцуулж байна. Завхан аймгийн морин спорт уяачдын “Очирваанийн хүлэг” холбооноос зохион байгуулдаг уламжлалт шинийн наймны уралдаан Алдархаан сумын нутаг Зуслангийн аманд амжилттай зохион байгуулагдлаа. Баруун хязгаарын арван сумдын хурдан хүлгэд, Ж.Баянжаргал, Л.Намхай тэргүүтэй МУ-ын Алдарт уяачид, 40 гаруй аймгийн Алдартууд уяаны эрдмээрээ өрсөлдсөн энэ жилийн уралдаан нэлээд өтгөн болж их нас-76, азарга-47, соёолон-52 хүрч мордсон байна. Түрүү морьдыг 1,250,000 төгрөгөөр байлжээ.

Азарга-47

Яруу сумын уугуул Б.Дарамбазарын бор

Алдархаан сумын уугуул С.Ганболдын хүрэн

Эрдэнэхайрхан сумын уугуул С.Ванжилын саарал

Цэцэн-Уул сумын уугуул Д.Ганзоригийн хүрэн

Дөрвөлжин сумын уугуул З.Оюунбаатарын халиун алаг

Их нас-76

Алдархаан сумын уугуул Б. Мөнхбаярын хонгор

Эрдэнэхайрхан сумын уугуул П.Ганзоригийн цавьдар

Эрдэнэхайрхан сумын уугуул Ү.Төмөрбаатарын хээр

Алдархаан сумын уугуул Б.Очирын хул

Яруу сумын уугуул Б.Баасанжавын хүрэн

Соёолон-52

Алдархаан сумын уугуул Г.Мөнх-Одын хээр алаг

Цэцэн-Уул сумын уугуул Норсонжамцын бор

Алдархаан сумын уугуул Т.Очироогийн хонгор халзан

Алдархаан сумын уугуул Б.Энэбишийн хүрэн халзан

Алдархаан сумын уугуул Р.Мөнхбатын хүрэн халзан

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна