Тод манлай уяач агсан Гаваагийн Батхүү: Ядахдаа наадмын урд шөнө адуугаа манаж хонодог, байх хэрэгтэй. Тэгэхгүй бол театрт жүжиг үзэж байгаагаас ялгаагүй юм болно

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 24 -нд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач 

нэ бол үндэсний соёл болохоос хэн нэгэн хөрөнгөтэй мөнгөтэй хүний хийдэг ажил биш.

ид дэлхийн стандартад нийцсэн шилмэл, сонгомол морин спортыг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй.

 -Монгол хүн үүнийг бусад орны хэнээс ч илүү хийж, тэднээс ч илүү хурдан угшлын адууг гаргаж, өсгөн үржүүлж, амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байдаг.


онгол Монголоороо, Монгол соёл Монгол соёлоороо л байгаасай. Шоорттой, усны гуталтай хүний хүү ирж битгий морь уядаг болоосой.


орь мэддэггүй, дээдэлдэггүй, үнэн сэтгэлээсээ биширч, шүтэж, нөхөрлөдөггүй хүмүүсийн яриа нь хүртэл хиймэл санагддаг.


аднаас нь харахад бие томтой л бол Монгол банхар гэж байгаа болохоос хонь хариулдаг, ан хийдэг тэр төрөлх чанар нь байхгүй. Тиймээс Монгол адуугаа нохой шигээ битгий устчихаасай л гэж бодож байна.


өрийн наадамд дээд гурван нас түрүүлгэнэ гэдэг бол тэр бүр тохиолдоод байдаг завшаан биш. Үүгээрээ бахархаж явдаг.


яач хүн морио өөрөө уядаг, ядахдаа наадмын урд шөнө адуугаа манаж хонодог, мориныхоо хоолыг тааруулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол театрт жүжиг үзэж байгаагаас ялгаагүй юм болно.

"Тод ишлэл" номноос...



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.