Тод манлай уяач цолтны тоо 47 болов

Сэтгүүлч
2021 оны 6-р сарын 04 -нд

Өнөөдөр морьтны соёлын зүтгэлтнүүд морь уях төрийн хэрэгт оролцсон хичээл зүтгэл, хувь нэмрээ үнэлүүлэн улсын цолоо гардан авлаа.

Цар тахлын улмаас жил өнжиж хүлээгдээд байсан цол гардуулах ёслол өглөө 9 цаг 30 минутанд эхэлж, нэр бүхий 53 уяачид  Тод манлай, Манлай, Алдарт цолыг гардуулсан юм.

Уяачдын дээд шагнал болсон Тод манлай уяач цолоор:

1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэвэгийн Дагвадорж /2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар цол хураагдсаныг өнөөдөр сэргээн олгож байгаа юм/


2.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Түмэндэлгэрийн Ихбаяр


3.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ


4. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Чулуунбатын Цэрэнбат


5. Завхан аймгийн  Цагаанхайрхан сумын уугуул Дариймаагийн Чулуунбат 


нар  тус тус шагнагдлаа. Ийнхүү Монгол улсын Тод манлай уяач цолтны тоо 47 болов.

Б.Хастөр, гэрэл зургийг Ч.Ганболд

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.212.162.194

    архины үйлдвэрийн гадаа энэ охин я"-нааа машиндаа шуудайтай БООВ Шиг эхрнэрэээсээ нуугаад чихцэн давхиж бдг гэсэн гэж байгаа энэ яавч цоо эрүүл хүн биш

    Reply
  • 202.9.46.123

    Жин дарж байгаа нь энэ шагнал бөгөөд ер нь л шагналтай холбоотой тархалт өнөөдрийн эмгэнэлт хэмжээнд хүргэсэн нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл, шагнал бүрийн ард найр болдог

    Reply