Уяачдыг засмал замаас урагш буухыг зөвшөөрч байна

Сэтгүүлч
2021 оны 6-р сарын 30 -нд

“Наадам болно, болохгүй” гэх эргэлзээ тайлагдан, үзэгчгүй уралдааныг зохион байгуулахаар болж уяачдын сэтгэл уужирсан ч “Хүйн долоон худаг орчимд буухыг зөвшөөрөхгүй байна. Хаана буух вэ” гэсэн дараагийн асуудал урган гарсан. Өөрөөр хэлбэл Хүйн долоо худаг орчим бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж, уяачдын гэрийг бариулахгүй, барьсан нэгнийг нь нүүх шаардлага хүргүүлж байгаа юм.

Гэтэл ардын хувьсгалын 100 жилийн ой, дээр нь аймаг, сумдын наадмыг хорьсонтой холбоотойгоор өнөө жил төрийн наадамд оролцох уяачдын тоо өмнөхөөс нэмэгдэх хандлагатай байгаа аж. Эдгээрийг харгалзан үзээд  засмал замын урд хэсгээр уяачид буудлахыг зөвшөөрсөн байна.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна