Тод манлай уяач С.Төмөр-Очир: Цагаан өвсний адуу үзүүр дээрээ унжиж байхад тэжээл идсэн адуу үзүүр дээрээ тарладаг

Сэтгүүлч
2021 оны 11-р сарын 01 -нд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Тод манлай уяач 

Алтан тууртын буянаар аавын хүүгийн эдлэх ёстой баяр цэнгэлийг ханатал эдэлсэн.

Цагаан өвсний адуу үзүүр дээрээ унжиж байхад тэжээл идсэн адуу үзүүр дээрээ тарладаг. 

Дан ганц тэжээлэнд найдалгүй алсаас нь зөв сайхан эдлэж,  хөндүүрийг нь гүйцэд авах нь чухал.

Олон уралдаад эцчихсэн адуунд  хар гэдэс суухыг хөвөө гэж яриад байх шиг. Би хөвөөг хужиртай усаар усалж, уяж хоноод хөнгөхөн хөдөлгөн хөлслөх зэргээр авдаг.

Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч, мориныхоо эдэлгээ унааг тааруулж, жинхэнэ хөдөлмөрлөж байгаа сайн уяачид алдар цолонд хүрч чадахгүй байгаад эмзэглэдэг. 

Жинхэнэ уяач амжилт бодож бус, адуугаа хайрлаж уядаг. 

Надад үнэтэй адуу худалдаж авах бэнчин байхгүй тул унаган адуугаараа нааддаг.

"Тод ишлэл" номноос...

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.70.72

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply
  • 66.181.161.106

    Mundag vnen

    Reply