Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?

Сэтгүүлч
2022 оны 1-р сарын 10 -нд

Хөлний эмгэгийг хэрхэн оношлох вэ?

Тар, сунгаан, уралдааны дараа адууныхаа хөлөнд үзлэг хийж хэвших хэрэгтэй. Ялангуяа таны морь

хөлөө сойх, жийх, өргөх болон хэвтэж босох шинж байдлыг үзүүлбэл даруй хөлийг барьж үзэн нягтлахыг санал болгож  байна. Хэрвээ таны морины хөлөнд ямар нэг асуудал гарсан бол халуун оргих, хавдах, хүрэхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Оношийг бататгахын тулд явуулж  харна.

Ямар арга хэмжээ авах вэ?

Хөлөнд эмзэглэл бий болсноос хойш 12 цагийн дотор дараах арга хэмжээг авна. Үүнд:

-Хүйтэн жин тавьж, хялгасан судасны ханыг агшснаар хавдах процессыг зогсоно. Өөрөөр хэлбэл хүйтэн жин тавьж, хавдахыг зогсооно. Жич: Хүйтэн жинг нэг удаадаа 30 минутаас илүүгүй хугацаагаар тавих бөгөөд 2 цагийн зайтай 2-3 удаа тавьж болно.

-Боолт хийнэ.

-Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээг хийнэ.


Боолтыг хэрхэн хийх вэ?

Хоёр тоо орчмын өргөнтэй зөөлөн, зузаан зүйлийг ашиглана. Боолт хийхдээ дээр доороос хоёр хуруу орохуйц зайтай байх хэмжээний сул бооно. Боолтыг 7 хоног орчим хийнэ. 

 Ямар эм тариа хэрэглэх вэ?

-Өвчин намдааж, үрэвсэл дарах зорилгоор  өдөрт нэг удаа Флунизин судсаар тарина. /45 кг тутамд 1 мл-ээр тооцож тунг тохируулна/.Таван өдрөөс илүү хугацаагаар хийхгүй.

-Фенилбютазон нь дааврын бус гаралтай өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг амаар өгнө. Адуунд биеийн жингийн 250 кг тутамд 1-2 гр (1-2 ширхэг)-р дотуур олгоно. Өдөрт 4 гр-с  хэтрүүлэн олгож болохгүй.

Жич: Флунизин тарьж байгаа тохиолдолд Фенилбютазоныг давхар хэрэглэхгүй. Харин Флунизиныг хэрэглэж дууссаны дараа Фенилбютазоныг шахмал хэлбэрээр удаан хугацаагаар хэрэглэж болно.

-Дексаметазон тарилгыг хөлөнд эмгэг үүснээс хойш 12 цагийн дотор зөвхөн нэг удаа тарьж болно.

Малын их эмч Л.Цэрэндорж

 


3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.76.43

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply
  • 197.210.76.43

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply
  • 202.55.188.94

    hulund ni tsus buugaad hatagsan odoo ymar emchilgee hiiwel zvgeer be

    Reply