Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүхдийн урмыг сэргээж, хүлгийн хийморийг дэврээдэг сайхан зүйл

Сэтгүүлч
2022 оны 4-р сарын 04 -нд

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Тод манлай уяач 

-Морин уралдаан гэдэг монголын том өв соёл, уламжлал юм. Тиймээс хүн бүр эрхэмлэн дээдлэх учиртай.

-Унаган адуугаа төрийнхөө баяр наадамд айрагдуулах уяачийн хамгийн том бахархал байдаг юм байна.


айн их морь өм нээдэг гэдэг.


орь цоллох нь хүүхдийн урмыг сэргээж, хүлгийн хийморийг дэврээдэг сайхан зүйл.


яач өөрийнхөө адуу малыг чин сэтгэлээсээ хайрлахад хүн малын дунд үл үзэгдэх далд холбоо үүсч бие биенээ мэдэрдэг юм шиг санагдсан шүү.


онгол Улсад том бизнес хөгжихийн эхлэл тавигдаж буй энэ үед нийгмийн баялгийн хуваарилалтанд морин уралдаан чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж би хувьдаа хардаг. Хамгийн наад зах нь бизнес эрхлээд тодорхой хэмжээний ашиг олж, амьдрал ахуй нь хүрэлцээтэй болсон бизнесменүүд хөдөө рүүгээ, малчид руугаа хандсан хөрөнгө оруулалт хийж байна. Хэрвээ энэ бизнесменүүд морь сонирхдоггүй гадны өөр спортыг сонирхдог байсан бол өнөөдөр мориор дамжин малчдад шууд хүрч байгаа их хэмжээний хөрөнгө оруулалт гадагшаа л гарах байсан.


орин уралдааныг дан хараар будахаасаа илүүтэй сайн талыг нь харж, саар болохгүй байгааг нь засч залруулах талаар хэлэлцэх нь зүйтэй байх гэж бодож байна.

"Тод ишлэл" номноос...

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 150.129.141.8

    2020 онд улсад хасагдах морьдоо архангай авчраад аймгийн наадамд хасагдангуут нь бяраа үзүүлж суман тавиад бсан, сумын ойдоо жудагтайхан л наадаарай даа

    Reply