Д.Одхүүгийн зээрд хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 10 -нд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Газар газрын 306 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэжээ.

Ингээд айргийн хязаалангуудыг танилцуулъя. 

1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд. Уралдаанч 12 настай Энхбаатарын Зол-Эрдэнэ.

2. Төв аймгийн Баянхангай сумын харьяат  Ламжавын Пүрэвдоржийн  хээр. Уралдаанч 12 настай Бямбатын Батхүү.

3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр. Уралдаанч 8 настай Алтансүхийн Ууганбаатар. 

4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Тод манлай уяач  Туваанжавын Гантөмөрийн зээрд. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Энгүүн. 

5. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Бурхан Пунцагийн Түмэндэлгэрийн хамар цагаан хээр.  Уралдаанч 10 настай Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн.

6.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Мөнхийн Цагаанбаатарын хээр. Уралдаанч 11 настай Баттулгын Гантулга.

7. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн саарал. Уралдаанч 12 настай Мөнгөний Мянганзул.

8.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд. Уралдаанч 12 настай Батсайханы Отгонбаяр.

9.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн хээр. Уралдаанч 13 настай Дулмаагийн Төгөлдөр. 

10. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баатарын Даваадоржийн халтар. Уралдаанч 14 настай Бат-Эрдэнийн Батбилэг.  

А.Чимэг

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.