Тулгаж гарсан шийдвэр уяачдыг хохироож байна

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 10 -нд

Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тогтоосон дүрмийн хэрэгжилтээс үүдэн уяачид багагүй бухимдаж байна. Жишээлбэл тус хуульд орсон өөрчлөлтийн нэг болох уралдаанч хүүхдийн насыг нэмэгдүүлэх шийдвэр цаг тулгаж гарснаас үүдэн уяачид уралдаанч хүүхдийн эрэлд гарч,  басхүү бүртгэлийн асуудлаас үүдэн хэд хэдэн уяач морио уралдуулж чадахгүй хохирч үлджээ. Өөрөөр хэлбэл даатгуулж, бүртгүүлэн картаа авсан ч хүүхэд нь найман нас хүрээгүй /нэг сар дутуу/ гэсэн шалтгаанаар уралдааны замд гаргаагүй аж.

Мөн шүдлэн насанд бүртгүүлсэн үрээнүүдээс нэлээд нь уягдаж үлдсэн байна. Үүнийг уяачид эрлийз ангиллын уралдааныг цолны болзлоос хассантай холбон үзэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл эрлийз ангилалд уралдах үрээнүүдийг үндсэн ангилалд мордуулж азаа шалгаж байна гэлээ.

А.Чимэг 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна