П.Батсайханы Тогоруу зээрд шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 10 -нд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газраас ирсэн 412   хурдан шүдлэн бүртгүүлснээс  гарааны зурхайгаас 233 үрээ эргэсэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн  Батсайханы тогоруу зээрд түрүү магнайд ирж, торгон жолоогоо өргүүлсэн бол Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын хул үрээ аман хүзүүнд, Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар шүдлэн айргийн гуравт, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат аймгийн алдарт уяач Сэлэнгэсайхан Галтын хонгор халзан үрээ айргийн дөрөвт, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хээр шүдлэн айргийн тавд хурдаллаа.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна