УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД ИХ ОЛОН МОРЬ УРАЛДАХ ЮМ АА

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд уралдаанч Төмөрсүхийн Энгүүний унасан зээрд хязаалан айргийн дөрвөөр хурдалсан юм. Тэрээр Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Тод Манлай уяач Т.Гантөмөрийн зээрд хязааланг  унаж баяр наадамдаа оролцсон нь энэ билээ.

-Сайхан наадаж байна уу? Тодмагнайн уншигчдад өөрийгөө танилцуулах уу?

-Наадам сайхан эхэлж байна аа. Та сайхан наадаж байна уу? Намайг Төмөрсүхийн Энгүүн гэдэг. Би Өлзийт хороолол дахь 156-р сургуульд сурдаг.

-Энэ баярт мэдээгээ хэнтэй хамгийн түрүүнд хуваалцахыг хүсч  байна вэ?

-Ээж аавдаа хэлнэ дээ. Тэд Говь-Алтайд амьдардаг.

-Морь унаад хэдэн жил болж байна вэ?

-Би тав дахь жилдээ хурдан морь унаж байна.

-Таван настайгаасаа морь унаж байгаа байх нь ээ?

-Анх дөрвөн настай морь унаж сурч байлаа.  Энэ хугацаанд Сэлэнгийн бүсэд нэг түрүү авч, дунд насанд гуравласан.


-Улсын наадамд уралдаж байв уу?

-Улсын наадамд уралдаж үзээгүй ээ.  Анх удаа уралдаад, баяр наадмын эхний өдөр айраг авлаа Надад маш гоё санагдаж байна. Улсын наадамд их олон морь уралдах юм аа.

-Энэ жил хэдэн нас унах бол?

-Зургаан насыг зургууланг нь унах байх аа.

-Улсын наадамд уралдах гоё уу?

-Тэгэлгүй яах вэ. Монголын хамгийн том уралдаан  гэж боддог.  Ийм уралдаанд оролцоно гэдэг уралдаанч хүүхэд бидний хувьд гоё хэрэг шүү.

-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Цагдаа болно доо.

-Дүүдээ дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

П.Ундраа

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.38.207

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply