УРАЛДААНЧ Б.НАМЖИЛЦОГТ: ХҮССЭНЭЭРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ, ГОЁ БАЙНА

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 11 настай Батсүхийн Намжилцогтын унасан халтар соёолон түрүү магнайд хурдаллаа. Цэнхэр хашаанд бид уралдаанч хүүгийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

-Үнэхээр их баяртай байна уу?

-Тийм ээ, үнэхээр гоё байна.

-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ?

-Би 12 настай. Таван жил хурдан морь унаж байна. Энэ хугацаанд Ховд аймагтаа олон уралдаанд оролцож байлаа. Харин улсын наадамд анх удаа ирж оролцоод соёолон түрүүлгэлээ.


-Ховддоо ямар ямар уралдаанд орж, ямар амжилт гаргаж байсан бэ?

-Нутагтаа түрүүлж байсангүй. Аман хүзүү, айргаар бол олон давхиулсан.

-Анх удаа улсад уралдлаа гэлээ.  Ямар санагдаж байна вэ? Ялгаа их байх юм уу?

-Ялгаа их юм аа. Их олон морь уралддаг юм байна. Бас уралдаан үзэж байгаа хүн их олон байна. Сая барианд ороод ирэхэд үзэгчид уухайлаад их гоё байлаа.

-Өнөө өглөө уралдааны тухай юу бодож байв?

-Айхтар бодоогүй. Гэхдээ сэтгэл догдлоод нойр хүрдэггүй шүү. Өглөө морь мордоход “Түрүүлчих юм сан” гэж бодсон. Хүсч байснаар түрүүллээ. Гоё байна.

-Яг санасандаа хүрчээ. Мундаг юм аа. Өмнөх өдрүүдэд морь унасан уу?

-Тийм шүү. Уржигдар шүдлэн, өчигдөр их нас унаж тус тус арван хэдээр ирсэн. Гурав дахь  өдрөө соёолон унаж, түрүү магнайд давхиуллаа.

-Ховддоо сурч байна уу?

-Ховд аймгийнхаа Дөргөн сумын дунд сургуульд сурдаг. Аавтайгаа хотод ирсэн. Энэ жил аав туслах уяачаар ажиллаж, би морь унан наадаж байна.

-Дараагийн нас даага байгаа. Унах уу?

-Унана даа.

-Ахин уулзаж баярын сэтгэгдэл авна аа. Сайхан наадаарай.

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.34.211

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply