Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 26 -нд

Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойд зориулсан хангайн бүсийн хурдан морины уралдааны соёолон насны хүлгүүд дөнгөж сая барианд оржээ.  Шандас шалган уралдсан ??? хүлгийн түрүү магнайд МУ-ын Алдарт уяач  М.Алтан-Очир хүрэн хурдаллаа.


 Харин аман хүзүүнд  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Г.Мөнхсайханы хээр халзан


, айргийн гуравт Өвөрхангай  аймгийн Уянга сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Давааноров хээр


, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт  сумын уугуул Б.Наранбатын хээр


 , айргийн тавд Өвөрхангай  аймгийн Бүрд сумын уугуул П.Бямбацэрэнгийн хонгор халзан


 тус тус хурдалжээ. Айргийн гуравт болон тавд хурдалсан соёолонгуудыг Агт-Эрдэнэ хүлэг галын Ерөнхий уяач МУ-ын Манлай уяач Г.Буянтогтох уясан бөгөөд хээр нь улсад долоод, харин хонгор халзан нь айргийн тавд хурдалсан юм. Мөн Г.Буянтогтох Манлайн уясан хоёр соёолон зургаа, долоогоор давхижээ. Өнөө жил "Агт-Эрдэнэ хүлэг" галын соёолонгууд хурдан байна

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 150.129.142.204

    Сүүлийн үеийн наадмуудыг харахад цөөн хэдэн хүн л сайн уралддаг болж жирийн малчин уяачдын жинхэнэ монгол адуу түүх болон үлдэх нь дээ. Түрүүлж адуугаа эрлийзжүүлсэн хэдхэн л хүн амжилт гаргаж байна. бусад нь болсон болоогүй адуугаар эрлийзжүүлж монгол адуугаа тэр чигээр нь устгах аюул нүүрлэж байна даа. Цаг хүндрэхээр мөнгөтэй хэдэн хүн адуугаа тэжээгээд авч үлдэж чадна харин бусад нь чадахгүй шүү. Байгаль цаг уурын өөрчлөлт ширүүсэх хандлагатай болж байгааг та бүхэн мэдэж болгоомжтой эрлийзжүүлэх ажлаа хиймээр байна. Энэ бол монголын ард түмний наадам биш мөнгөтэй баячуудын наадам болжээ.

    Reply
  • 197.211.58.14

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply