Молор эрдэнэ одонгоор шагнагджээ

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 14 -нд

Монголын морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд, сэтгэл санаа болоод, санхүү эдийн засгийн дэмжлэг үзүүлж, олон уралдаан наадмын ивээн тэтгэгчээр оролцсон Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ “Их хурд-9” уралдааны үеэр “Молор эрдэнэ” одонгоор энгэрээ мялаасан. 


2013 онд Алтан морь шагналын эзэн болж байсан тэрээр ийнхүү есөн жилийн дараа Молор эрдэнийн одонг энгэртээ гялалзуулж буй нь энэ. 


Дашрамд сонирхуулахад Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг ММСУХ-ны дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор Өвгөн ноён Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжав, ММСУХ-ны Ерөнхийлөгч асан, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, Хөдөлмөрийн баатар, зууны манлай хүлэгч Д.Даваахүү,ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, Манлай уяач Г.Баттөмөр, ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, түүхийн ухааны доктор А.Баярмагнай, ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, ОЖ-ын трайнер Э. Ганбат, ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, анхны тэргүүн Г. Пунцагбалжир агсан, Тод манлай уяач Д.Дагвадорж, Тод манлай уяач Д.Ганбаатар, Тод манлай уяач Г.Сундуйжав , ММСУХ-ны тэргүүн асан, Манлай уяач М.Энхболд, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, МУ-ын Алдарт уяач П.Сэргэлэн нар шагнагдаж байсан юм. 

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.188

    Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.

    Reply