86 жилийн түүхт одонгоор шагнагдав

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 16 -нд

Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавъяа байгуулсан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт гавъяа байгуулсан хүнийг шагнах урамшуулах зорилгоор анх 1936 онд Алтангадас одонг олгож эхэлжээ.Үүнээс 54 жилийн дараа буюу 1990 оны 06 дугаар сарын 30-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 148 дугаар зарлигаар батлагдсан ”БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм”-д бичигдснээр "Алтан гадас" нь одонгийн зэрэглэлээр 4 дүгээрт бичигдэх болсон байна.

Энэ бүхнийг нуршихын учир нь 80 гаруй жилийн түүхтэй дөрөвдүгээр зэрэглэлийн одонгоор морины эрхэм хүмүүн энгэрээ мялаасан явдал юм.


Дунд сургуулийн сурагч байхаас эхлээд морьтны соёлд шамдан суралцаж, эдүгэ дээд цолонд хүрэхийн зэрэгцээ, гардан бэлтгэсэн шавь нар нь өндөр амжилт үзүүлж буй сайн уяач, шаггүй багш Батхүрэлийн Бат-Өлзий “Их хурд-9” уралдааны үеэр Алтангадас одонг гардан авлаа.

Монгол түмнээ хүлэг эрдэнийн хиймориор цэнгүүлэгч эрхэм танд халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.