Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан хязаалангууд

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 03 -нд

Төвийн бүсийн хурдан хязаалангийн уралдаанд 138 хурдан хүлэг бүртгүүлж, 21 нь хасагдан, 117 гарааны зурхайгаас эргэжээ. Ингээд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

Хязаалан: 117

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн бор халзан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч Мөнх-Оргилын Даваабаяр.

2.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын хээр. Уралдаанч Т.Чингүүн.

3.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Т.Батмөнхийн хонгор. Уралдаанч Э.Алтансүх.

4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд. Уралдаанч Я.Санчирболд.

5.Төв аймгийн Баян сумын уугуул МУ-ын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр халзан. Уралдаанч Ц.Эрдэнэбат.

6.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн сартай хээр. Уралдаанч Н.Отгон-Эрдэнэ.

7.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагайн цавьдар. Уралдаанч 11 настай Даваабаяр.

8. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат П.Уламбаярын хул. Уралдаанч 11 настай Г.Бямбадорж.

9. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Т.Аюурсайханы Туухай хээр. Уралдаанч Д.Баасанням.

10.Төв аймгийн Баян сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр. Уралдаанч Б.Доржсамбуу.

Б.Хастөр, гэрэл зургийг А.Цэдэн-Иш


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна