71,8 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 26 -нд

Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах үндсэн арга зам нь бэлтгэл, бэлэн байдлыг хангах, даатгалын системийг хөгжүүлэх явдал юм. “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 09 дүгээр албан даалгаврыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган  долоо хоног бүрийн баасан гаригт аймаг, нийслэлийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал зохион байгуулж, цаг үеийн ажлын явц байдлын талаарх мэдээллийг сонсож,тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсээр 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90 орчим сая /хонин толгойд шилжүүлснээр 120 сая/ мал бэлчээрлэж байна. Үүнээс 2022 онд дотоодын хэрэгцээнд 5.6 сая, зах зээлд 13.7 сая толгой малыг худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,3 сая малаар илүү байгаа юм.

Дотоодын хэрэгцээ болон эдийн засгийн эргэлтэд оруулах малыг хасаж тооцоход өнөө өвөл 71.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна. 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна