УРАЛДААНЧ Н.БИЛЭГТСАЙХАН: ЭНЭ НААДМААР ХОЁР ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГ АВЛАА

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 04 -нд

Хоржийлоо…. Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 11 настай уралдаанч Нямдоржийн Билэгтсайхан одтой сайхан наадаж:

  • Соёолон: Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан соёолон -  АЙРГИЙН ДӨРӨВ


  • Эрлийз дээд нас: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы бор морь –ТҮРҮҮ-гээр тус тус давхиулжээ.

-       Их нас: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Тод Манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан морь – АЙРГИЙН ГУРАВ

-       Азарга: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын хүрэн азарга – АЙРГИЙН ДӨРӨВ

-       Эрлийз бага нас: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очирын сартай хээр даага – ТҮРҮҮ

 Бяцхан уралдаанчтай анх 2019 онд танилцаж байлаа. Тэр жилийн баяр наадмаар  Н.Билэгтсайхан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы бор даагыг айргийн гурваар давхиулан баярын сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Анх удаа улсын баяр наадмын айраг хүртчихээд баярлах, эс баярлахаа эргэлзэн зогссон жаахан хүү өнөөдөр туршлагатай уралдаанч болжээ. Тэр жилээс хойш  2020 онд ахин даагатай гуравлаж, ноднин Баруун бүсийн хурдад мөн л айрагтай наадсан сонинтой наадмын өдөр уулзлаа.


-Сайхан наадаж байна уу? Баяр хүргэе.

-Сайхан наадаж байна аа. Баярлалаа.

-Хурдан морь унаад хэдэн жил болчихов оо?

-Дөрөв дэх жилдээ морь унаж байна. Улсынхаа баяр наадамд 2019 оноос хойш оролцож байна. Өнөөдөр ингээд улсын наадмаас гурав дахь айргаа авлаа.

-Маргааш наадам гэхэд ямар санагддаг вэ?

-Гоё. Тэр тусмаа уралдаад айраг, түрүүгээр орж ирэх бүр гоё.

-Уяач нь юу гэж захив?

-Гараанаасаа сайн гараад, өнгөн дээр очих хүртлээ бариад яваарай гэсэн.

-Олон жил уралдчихлаа. Ямар үед айрагдаж, түрүүлэх нь тодорхой санагддаг вэ?

-Өнгөлөөд л гарна. Тэгээд өнгөн дээрээ барьж яваад үзүүртээ шахах жишээний. Энэ мэт морь болгонд таарсан “жор” бий.


-Одоо даага унах уу?

-Унана даа.

 Ийнхүү тэрээр дараагийн уралдаандаа оролцохоор яриагаа дуусгалгүй яаран гүйлээ. Бяцхан уралдаанч маань Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 56 дугаар сургуулийн зургадугаар ангид сурдаг юм билээ.   

П.Ундраа                                          

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 129.205.113.146

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply