ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШАТ ДАРААЛСАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 19 -нд

Хөдөө аж ахуйг дэмжих сан (хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас газар тариалан, мал аж ахуй, техник тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэгт хамрагдан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу хугацаа хэтэрсэн зээлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараалсан арга хэмжээг авч эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрөгч 6 дугаар сараас эхлэн Монголбанктай хамтран тус банкны мэдээллийн санд “муу” зээлдэгчээр бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн юм.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэмжээнд давхардсан тоогоор  12 мянга гаруй зээлдэгч байдаг ба үүнээс эхний ээлжинд 3,358 зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэн оруулаад байгаа бөгөөд цаашид  Сангийн хэмжээнд байгаа 12 мянга орчим харилцагчдыг “хэвийн”, “анхаарал хандуулах”, “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэсэн ангилалд ялгаж бүртгэх ажлыг үргэлжлүүлэх юм.

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авч хугацаандаа өр төлбөрөө барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөрчилөө яаралтай арилгах, цаашдын зээл дэмжлэгт хамрагдах боломжоо хэвийн байлгахыг уриалж байгаа юм.  

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.22.40

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply