Өвөрхангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 24 -нд

Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.


Сонгомол дунд

1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбатын халтар. Улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар хангайн бүсэд манлайлж буй халтар үрээний уяа сойлгыг Х.Тольгэрэл уяач тааруулж, Г.Ононмөрөн хүү унаж хурдлуулжээ.  

2.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Алтан унаганы эзэн Гансүхийн Хадбаатарын бор халзан. Улсын баяр наадамд айргийг гуравт хурдлан давхар уяагаар хангайн бүсэд аман хүзүүнд давхисан бор үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ч.Амарсанаа тааруулж, 11 настай Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

3.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул “Арвайн авзага” ХХК-ийн захирал Д.Шинэмөнхийн таван цагаан зээрд. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбаатар. Уралдаанч Э.Аригун.

4. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ганболдын Оюунболдын хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай. Уралдаанч Б.Батболд.

5.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч А.Ууганбаатар.

6.Завхан аймгийн Завханмандал сумын уугуул М.Мандахын хонгор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ч.Отгонбаяр. Уралдаанч О.Мөнхдалай.

7.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Занабазарын Батбаярын хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч Б.Мөнхсүлд.

8.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Д.Ганболдын сартай хүрэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батзориг. Уралдаанч Н.Тэмүүн.

9.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Т.Баттөрийн халтар. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч А.Эрдэнэчулуун.

10.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат П.Тогоогийн хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Г.Батсайхан. Уралдаанч Б.Айболот.

Б.Хастөр, гэрэл зургийг Л.Бадамрагчаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна