ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР СИЙРҮҮЛЭГЧ, МАНАГЧ МАШИН ОЛГОНО

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 28 -нд

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариаланг хөгжүүлэх, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Беларусь улсын техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр,  зээлээр худалдан авах нөхцлийг танилцуулж байна.  Тухайлбал:

СИЙРҮҮЛЭГЧ, МАНАГЧ КОН-1.4 А МАШИН  

Тракторт дүүжин маягаар угсардаг машин юм. Энэ нь талбайд шан гаргах, соёололтын өмнөх болон соёолсны дараах анхны боловсруулалтыг борнойдолтой хавсарч эгнээ хооронд хийх, нэмэгдэл бордоо хийх, манах, талбайг нийтэд нь боловсруулах зориулалттай газар тариалангийн ажилд чухал хэрэгцээт машин юм.

Нийт 4,235 еврогийн үнэтэй энэхүү техникийг урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд 3 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр худалдан аваарай. Жилийн хүү 1,37 хувь бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаалан авах боломжтой юм. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна